8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийг сахиулагчдын нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилж Афганистанд саатжээ

2016-12-21 11:24:25

Манай энхийг сахиулагчид энэ сарын 16-нд эх орондоо ирэх байсан ч Афганистанд саатжээ. Тодруулбал, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчид тусгай үүргийн нислэгээр ирж явсан ч БНХАУ-аас эргэн буцсан аж. 

Энхийг сахиулагчдийн ар гэрийнхэнд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр хүлээж байжээ. Гэвч учир битүүлэг шалтгаанаар нислэг хойшилж, энхийг сахиулагчид Афганистан руу буцсан тухайгаа мэдээлсэн байна. 

Энэ талаар нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Ямар шалтгаанаар хойшилсон гэдгийг мэдэхгүй байна. Ноцтой асуудал үүсээгүй гэдгийг албаны эх сурвалж онцолсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment