Төв аймгийн Баян сум, Дундговь аймгийн Дэрэн, Эрдэнэдалай суманд хонины гоц халдварт цэцэг өвчин илэрсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлллээ. Тодруулбал,
Төв аймгийн Баян сумын Цант багийн малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бөгтөрийн усны хүрэн дэл” гэдэг газар малчин Ө-н хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогджээ.