С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Дөнгөж сая шүүх хуралдаанд нэгэн хүсэлт ирсэн байна. Уг хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Одоогийн байдлаар ямар утгатай хүсэлтийг хэний зүгээс ирүүлсэн нь тодорхой бус байгаа аж. Мөн шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүд ирээд байна. Яллагдагчдын ар гэрийнхнээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгөөд байгаа юм.
Шуурхай: С.Зоригийн хэргийг шүүх хурал үргэлжлэхээр боллоо
2016-12-21 12:25:00