8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрмийн хэрэг ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

2016-12-21 12:43:00

Шинэ жилийн баяртай холбогдуулан дээрмийнгэмт хэргийн гаралт ихэсч тул иргэд олон нийтийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт этгээдүүдийн золиос болж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дуудлага сүүлийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн дээрэмдэж, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment