8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар автомат тоглоомын газар ажлуулсан тохиолдолд ял ногдуулна

2016-12-21 14:12:29

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусшай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг газруудад шалгалт хийсэн байна.  Шалгалтын явцад хууль бус тусгай зөвшөөрөлөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг хураажээ.

Мөн одоогоор тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж. Дээрх зөрчил илэрсэн автомат тоглоомын газруудад хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчилах ял шийтгэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хууль бусаар автомат тоглоомын газар ажилуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлийн ял оногдуулах юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment