АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажилласан жолооч нар өнөөдөр цалингаа авахыг шаардан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал жолооч Б.Очирпүрэв нарын 50 хүн 53 хоног ажиллаж 1.590.000 төгрөгийн цалин авах ёстой байтал 500 мянган төгрөг олгосон байна.
Хурлын үеэр жолооч Б.Очирпүрэв "Бид цалингаа бүтнээр нь авмаар байна. Бидний цалинг дутуу өгсөн учраас шүүхэд хандана. Гэрээ ёсоор 48 хоног, дээрээс нь тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгөх хүртэл нийтдээ 53 хоног ажилласан. Гэтэл бидний ажилласан хоногийг 35 гэж тооцож 1.050.000 төгрөг гэж бодоод шимтгэл төлөгдөөд үндсэндээ 875 мянган төгрөг олгохоор болж байна" гэв.