8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар хуралдаан эхэллээ

2016-12-21 15:38:47

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүн, Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт хийнэ.

Мөн иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг нийт 25 асуудал хэлэлцэх юм. Мөн зарим сайд нарын гадаад томилолтын дүн болон Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтийн талаар холбогдох сайд нар танилцуулга хийх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл