Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн цагаан нууранд “Марк-II” маркийн машинтайгаа живсэн хоёр хүний цогцсыг аврагчид гаргасан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын есөн аврагчийг очиход эргээс нэг км зайтай газарт мөс цөмөрч, машин зургаан метрийн гүнд живсэн байжээ. Аврагчид хоёр өдөр ажиллаж байж өчигдөр талийгаачдыг гаргаж авсан байна.
Мөн талийгаачид дөрвөн ширхэг сумтай буу тээвэрлэж явсныг гарган авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.