Утааны эсрэг ээж, аавууд нэгдэн холбоо байгуулж энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд хар масктай жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн билээ. Тэд жагсаал хийх зөвшөөрлөө өнөөдөр нийслэлийн Засаг даргын тамгын газраас авчээ.
Утааны эсрэг ийнхүү нэгдсэн эцэг, эхчүүд жагсаж дуу хоолойгоо нэгтгэх юм байна. Энэхүү жагсаал нэгдэхийг хүссэн хэн ч оролцож боломжтой аж.