8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд У.Хүрэлсүх Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016-12-21 17:07:41

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргээд манай хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд  сэтгэл хангалуун байна гэдгээ Монгол Улсын Шадар сайд илэрхийлсэн. 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2017 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Мөн оны зургадугаар сарын 9-нд  Астана хотноо “ЭКСПО 2017”-г нээж  112 улс орон, Олон улсын 18 байгууллага оролцоно. Энэ үеэр Улаанбаатар-Астана чиглэлийн агаарын тээврийн шууд нислэг нээгдэнэ гэж бид итгэж байна хэмээн Элчин сайд хэллээ.

Монгол Улсын Шадар сайд “ЭКСПО 2017”-д анхаарлаа хандуулахаа илэрхийлээд манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарах ёстой. Тиймээс бид ах дүүгийн харилцаагаа идэвхижүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл