8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсны шүүх хурал: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

2016-12-21 17:08:00

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж байна. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө тус шүүх хурал товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах мөн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах хугацааг олгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр өгсөн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж өнөөдрийг болтол хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөө өглөө 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан шүүх хуралдаан бага зэрэг хожимдож эхэлсэн. Ингэхдээ нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттайгаар хэлэлцэх болсноо шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулаад, шүүх хуралдааныг эхлүүлсэн. Яг одоогийн байдлаар шүүх хуралдаан завсарлаад үргэлжилж байна. Завсарлах болсон шалтгаан нь мөн л хүсэлт ирсэнтэй холбоотой. Гэвч яг ямар хүсэлт ирсэн нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгч, шинжээч, улсын яллагч, иргэний төлөөлөл, мөн гэрчүүд оролцож байгаа төдийгүй сэжигтэн Б.Содномдаржаагийн төрсөн эх ч мөн хүрэлцэн ирээд байгаа юм. Түүний хувьд хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байв. Үүнээс гадна Д гэх иргэн гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Мөн шүүх хуралдаан болж буй Цагдан хорих 461-р ангийн гадна яллагдагчдын ар гэрийнхэн ирсэн байна. Тэдний зүгээс хэвлэлийнхэнд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр хүн амины хэргээр ял эдэлж хоригдож байгаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт холбогдуулсан гэх Ц.Амгаланбаатарын талаар хэн юу хэлснийг энд онцолж байна.

Б.Содномдаржаагийн төрсөн ах Б. Даваадаржаа: Багадаа тоглоод гүйж байсан хүүхэд дүүг маань хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна

-Бид хамар хашааны хүүхдүүд. Багадаа тоглож наадаад л явж байдаг байсан. Харамсалтай нь манай ахыг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна. Хүчээр хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Маш их гомдолтой байна.  Ц.Амгаланбаатарын хувьд мал маллаад явж байдаг л хүүхэд байсан. Ямар учраас ахыг маань хилс хэрэгт гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлсдэлгэрэх: Ц.Амгаланбаатар бол таксины жолоочийг мөчилж алж байсан гэмт хэрэгтэн шүү дээ

-Ц.Амгаланбаатарыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай хадмын хажуу айл байсан. Ер нь Ц.Амгаланбаатар хүүхэд байхаасаа болж бүтэхгүй нөхөр байсан. Сургууль төгсөөгүй. Мөн түүний хувьд 1998 онд буюу С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэг гарч байхад юун Улаанбаатар явах, нутаг сумандаа л байж байсан хүн. Аав нь том машины жолооч, аавдаа туслаад явж байсан залуу. Миний хувьд түүнийг Улаанбаатарт ирээд хүн амины хэрэг үйлдээд явж байсан гэхээр итгэхгүй байгаа юм. Мөн тэрээр 2007 онд Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж алсан хүнд ноцтой хэрэгтэн. Судлаад, сонсоод байх нь ээ төрсөн ах дүүс байдаггүй юм билээ. Ер нь энэ бүгдээс дүгнэхэд өөрөө шийдчихсэн хүн юм шиг байна. Бидний зүгээс бол хаалттай шүүх хуралдааныг нээлттэй болгохыг л хүсч байна. Ар гэрийнхнийх нь бодол санааг сонсож болохгүй гэж үү. Монгол Улсын төр засаг үнэнч шударга байж, шүүхийн шийдвэрийг үнэн зөвөөр гаргаасай л гэж найдая.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна


- Ц.Амгаланбаатар бол хүн амины хэргээр шоронд орчихсон нөхөр. Манай ерөнхийлөгч цаазгүй болгоод энэ хүн 25 жилийн ялтай. Тэгэхээр 25 жилийн ялтай хүн юу ч хийж мэднэ. Хүн гүтгэж, амьдралаа зугаатай болгож байна. Ийм хүний үгийг улс төржүүлж, хэргийг ингэс гээд хаах сонирхолтой байна. Энэ хүн бол улстөрчдөд хэрэгтэй. Төр үнэний эсрэг төрийн машины ажлуулчихаж байна. Тагнуул, прокуроруудыг ажлуулж байгаа хүнд хандаж хэлэхэд та Монгол Улсыг, Монголын төрийг муухай харагдуулж байна гэж хэлмээр байна. Шүүх үнэн зөв шийд гаргаасай.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шүүх
Ийм хэргийг шүүх гэж буй шүүгч нар ичихэд ч багадна, цагдаагийнханы бэлдсэн бэлэн хоол идэж дулаан байрнд суудаг хүмүүсийг толгой эргүү болжээ
2016/12/22 103.9.90.130
s
Mongoliin shuuh ingej haraat bolj dampuursan ym u 15,16 nastai humus 98nd ochij Zorigiig allaa yu?
2016/12/22 45.117.32.3
Зочин
Ёстой доо. Ноцтой хүн амины хэрэгтэн 25 жилийг шоронд өнгөрүүлэхдээ хэсэг хугацаанд нь ч гэсэн сонирхолтой дуулиан шуугиантай байхыг хүсч гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Гүтгэгчийн ялыг нэм.
2016/12/22 208.107.157.231
  • Recent
  • Most Read
  • Most Comment