8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2016-12-22 08:00:00

 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08.43-17.03
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Төмөр
    Аргын тооллын 12 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Тугчин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл 19 цаг 36 миутад эхэлнэ. Ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment