Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрч, агсам согтуу тавиад байна” гэх дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын төвд ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж шалгахад “Фейс” бааранд Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан байдалтай байжээ.
Тэд төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан хөөсөн байна. Мөн дуудлагаар очсон цагдаа нарыг түлхэж унагаж цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.