Өнгөрсөн шөнө согтуу жолооч Энхтайваны гүүрэн дээрээс унасан хэрэг гарсан байна. Тус хэрэг өнгөрсөн шөнө буюу 03.00 цагийн үед гарсан гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Харин эх сурвалжийн хэлж буйгаар шөнийн 02.20 минутын үед уг осол гарсан аж.
Ослын улмаас автомашин гүүрний баруун доор унасан бол жолооч нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэргийн улмаас гүүрний хашлага 5-8 метр цөмөрсөн бол хоёр ч гэрлийн шон хугарсан байна.