8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүлжүүлэхийг цагдаад шилжүүлнэ

2016-12-22 09:25:53

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр  шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Засгийн газрын хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн санаачилсан олон хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай, Ж.Ганбаатар гишүүний санаачилсан Гаалийн албан татварын тухай, мөн Г.Занданшатар гишүүний санаачилсан Зөвлөлдөх уулзалтуудын тухай хуулийн төслүүдийг хуралдаанаар хэлэлцсэн

-Эмнэлгийг эрүүлжүүлэх болгохоо байж Цагдаагийн газарт харъяалуулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар...?

-Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосонтой холбогдуулан олон асуудал яригддаг. Хууль хэрэгжсэн бол эмнэлгийн орчныг Эрүүлжүүлэх байрны зохицуулалт хийх бололцоотой байсан. Гэвч төсөв мөнгөнөөс шалтгаалж, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Тиймээс цагдаагийн байгууллагын хянал дор эрүүлжүүлэх байранд өөрийгөө хянах чадваргүй болж архидан согтуурсан иргэдийг байлгах хуулийн төслийг оруулж байна.

Н.Энх

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл