8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголоос олдсон бас нэгэн тиранозавр эх орондоо ирэх нь

2015-12-18 16:50:00

Монголоос олдсон бас нэгэн тиранозавр үлэг гүрвэлийн гавал 2007 онд Америкийн дуудлага худалдаанд орж, 276 мянган америк доллараар зарагдаад байв. Тэгвэл АНУ-ын Манхэттэн дүүргийн эрх баригчид энэхүү араг ясыг Монгол руу буцаан илгээхээр болжээ. 67 сая жилийн настай энэхүү гавал яс нь 2012 оноос хойш Монгол руу буцааж буй 10 гаруй араг ясны нэг болж байгаа юм. 

АНУ-ын Манхэттэн дүүргийн Цагаачлал болон Гаалийн асуудал хариуцсан газрын үйл ажиллагааны ахлах Глен Сорж хэлэхдээ, “Араг яс зэргийн Соёлын өв нь Монголчуудад хамаарна. Эдгээр үнэлж баршгүй соёлын өв нь хувь хүмүүс болон сонирхогчдод зарж байдаг сувенирууд биш” хэмээжээ.

Прокурорууд, Монголын говь цөлөөс хууль бусаар авчирсан энэхүү араг ясанд “чулуужсан үлдэгдэл” хэмээн буруу шошго нааж 2006 оны 6 дугаар сард АНУ-руу хууль бусаар хил нэвтрүүлсэн хэмээн хэлсэн байна. Тэдний хэлснээр, энэхүү араг ясыг Японоос Флорида мужийн Гэинсвиль хотод авчирчээ. Үүний дараа 2007 оны 3 дугаар сарын 25-нд Манхэттэнд дуудлага худалдаанд оруулж, 276 мянган америк доллараар худалдсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene yasaar yadag bna
2016/02/18 103.17.108.42
Ёстой үнэн шүү.Энэ олон арзайсан ясаар яадаг байнаа?Жуулчид л ганц нэг ирвэл үзхийн биз дээ.Тэхдээ тэд нэг их тоохгүй л бол уу.Өөрсдөө мөд ясаа тавих газаргүй баргий нь зараад үрээд дуусна биз.
2015/12/19 103.17.108.42
mongol hogiin gazar
2015/12/19 103.17.108.42
Yavj yavj mongol maani zugeer l yas tsugluuldag gazar boloh vii dee. Nastnuud maani ur huuhdee dagaj gadagsh yavchihaad nutagtaa yasaa tavih mini gej irdeg bolj dee, chaavaas
2015/12/18 103.17.108.42