Утааны эсрэг 20 мянган ээж жагсаал хийхээр болсон билээ. Тэд энэ сарын 26-нд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Зохион байгуулагчдын зүгээс жагсаал хийх хүсэлтээ энэ сарын 19-нд өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ирэх Даваа гарагт 12:00 - 14:00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна. Дашрамд дуулгахад, ээжүүдийн энэ санаачлалгыг аавууд дэмжиж, жагсаалд оролцохоор болсон байна. Улмаар жагсаал зохион байгуулагчид "Утааны эсрэг ээж, аавууд" фэйсбүүк групп, "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" гэсэн хуудас ажиллуулж байгаа юм байна.
Утааны эсрэг жагсаалд аав, ээжүүд ОРОЛЦОНО
2016-12-22 11:42:09