Өнгөрсөн шөнө согтуу жолоод Энхтайваны гүүрний хашлага мөргөсөн хэрэг гарсан билээ. Ослын улмаас Энхтайваны гүүрний нэг эгнээний замын хөдөлгөөнийг хаажээ. Мөн Замын цагдаагийн албан хаагч нар тус чиглэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байна.
Мөн ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж.