8o
Улаанбаатар хот
mobile menu

“Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглов

2016-12-22 13:40:00

ОХУ-д үйлдвэрлэсэн “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлэхийг хориглосон талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэв.

ОХУ-д метилийн спирт болон антифриз хэмээх хөлдөөх шингэн агуулсан “Боярышник” гоо сайхны бүтээгдэхүүн уусны улмаас 58 хүн нас барж, 13 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ОХУ-ын холбогдох албаныхан дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн цехийн хоёр эзнийг нь саатуулсан. Мөн цехээс “Боярышник”-т ордог 500 литр түүхий эд болон "Белая береза", "Царская водка", "Пшеничная", "Финское серебро" гэх нэртэй архи, дарс байсныг хураан авчээ.Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг даалгаврын дагуу хилийн боомтуудаар нэвтэрч буй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган ажиллаж байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон" хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл