Хятадын Хэнань мужийн хамгийн алдартай The Linqi ахлах сургуулийнхан гадаа шалгалтаа өгсөн байна. Тус сургуулийн сурагч, багш нарын санаачилгаар, тэр ундаа БНХАУ-ын тэргүүлэх зэргийн асуудал болоод байгаа хорт утаан дунд сууж шалгалтаа өгсөн байна. Тэдний энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндэд туйлын хортой агаарын бохирдлын асуудлыг Хятадын эрх баригчдад илүү ойртуулах, нийгмээрээ хорт утааны эсрэг тэмцэх зорилготой аж.