Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22-ны өдөр. Энэ өдөр монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үе буюу ес эхэлж жилийн хамгийн богино өдөр, хамгийн хурт шөнө тохиодог. Хүйтний үеийн есөн ес 81 хоногоор тооцдог. Мөн өнөөдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,
Нялх гурван ес
-Нэг есд нэрмэл архи хөлдөнө
-Хоёр есд хорз архи хөлдөнө
-Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Идэр гурван ес
-Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
-Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
-Зургаан есд зурайсан зам гарна
Хөгшин гурван ес
-Долоон есд довын толгой борлоно
-Найман есд нял шал болно
-Есөн есд ерийн дулаан болно гэдэг