8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхтайвны гүүрний нэг эгнээг хаалгүйгээр засч байна

2016-12-22 16:30:09

Өнгөрсөн шөнө "Nissan X-Trial" маркийн автомашинтай согтуу жолооч Энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж гүүрний зарим хэсгийн хашлагыг нурааж, гэрлийн шонг унагаасан байна. Тиймээс Энхтайваны гүүрний нэг эгнээг хааж засварын ажил хийхээр болсон тухай мэдээлсэн. Тэгвэл Энхтайваны гүүрний зүүн талын хашлагыг засах ажлыг хийж эхэлсэн байна. Одоогоор засварын ажил хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн замын хөдөлгөөнд хэт ачаалал үүсгэхгүй байх үүднээс замыг хэсэгчлэн хаалгүй засварын ажлыг хийхээр болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/12/22 139.5.219.96