8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрэглэгчийн мэдээллийн төвийг байгууллаа

2016-12-22 16:52:10

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллалаа. 

Шадар сайд У.Хүрэлсүх ШӨХТГ-ын ажил байдалтай танилцахын зэрэгцээ, тус газрын дэргэд шинээр нээж байгаа “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн нээлтэд оролцон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олонтой уулзаж үүрэг, чиглэл өглөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны хэрэглэгчийн жилийн хүрээнд хийсэн ажлуудаа танилцууллаа. 

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан ШӨХТГ-аас үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэх бараа, ажил, үйлчилгээ бүрийг стандартын шаардлагад нийцүүлдэг байх, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшингээр тодорхойлогддог байх, төрийн болон төрийн бус байгууллага, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж, тэдний оролцоог хангах боломжийг бүрдүүлэх чиглэл рүү түлхүү анхаарч ажиллахыг анхаарууллаа. 

ШӨХТГ-аас Хэрэглэгчийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчдээс эрсдэлгүй бизнес эрхлэхэд дэмжлэг болж, хэрэглэгчдээ дээдэлсэн бараа, ажил, үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангахад ихээхэн дэвшлийг авчрах боломжтойг онцолж байлаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэрэглэгчидтэй шууд харилцаж ажилладаг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 20 гаруй аж ахуй эрхлэгчдийн төлөөллүүд, СӨХ-ын төлөөллүүдийг урьж уулзан цаашид байнгын хамтын ажиллагааг хэвшүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчээ дээдэлсэн үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлуудаар санал солилцож төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн нягт хамтын ажиллагааг дээдэлж ажиллахаар болжээ.

ШӨХТГ-ын дэргэд “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийг байгуулснаар цаашид хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй иргэд, байгууллагын бүх өргөдөл, гомдол, албан бичгүүдийг нэг дор бичиг хэрэгт хүлээн авдаг байсан бол шинэ зохион байгуулалтаар иргэдийг хүлээн авч уулзах өрөөтэй, хэрэглэгчдэд үйлчлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх тав тухтай орчинг бүрдүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл