8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Иркутскээс спирт агуулсан бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

2016-12-22 17:06:00

Хойд хөршийн Иркутск мужид “Боярышник” буюу “Долоогоно” брэнд нэртэй спирт агуулсан ванны шингэнд хордож нас барсан хүний тоо өссөөр 70-д хүрсэн байна. Тодруулбал, уг шингэнд хордосон анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгдсэн бол түүнээс хойш 4 хоногийн дотор 70 хүн хордож нас баржээ. 

Тус улсын Эрүүлийг хамгаалах яамны төлөөлөгч Татьяна Лебедева өнөөдөр энэ асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “Бэлдмэлд 117 хүн хордсоноос 70 нь нас барсан. 36 нь эмнэлэгт, үлдсэн 11 хүн нь гэртээ эмчилгээ хийлгэж байгаа. Урьд шөнө нэг хүн нэмэгдэж ирсэн” гэжээ.

Энэ асуудлаас болоод Иркутск мужид онц байдал зарлаад байгаа юм байна.

Мөн ОХУ-тай визгүй зорчдог болсноос хойш манай улсын иргэд Иркутскээс хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь нь ихэссэн. Тиймээс Иркутскээс хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа спирт агуулсан бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай хандахыг нийт иргэддээ анхааруулж байна.     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл