8o
Улаанбаатар хот
mobile menu

Баяр ёслол олон амь нас ганц л олдоно

2016-12-23 09:00:00

Арванхоёрдугаар сарыг “Аюул дагуулсан сар” гэж мэргэжлийн байгууллагууд зүгээр ч нэг онцлоогүй байх. Арванхоёрдугаар сард бүтэн үргэлжилдэг шинэ жилийн баяраар иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гэмт хэрэгт холбогдох, осгож амь насаа алдах байдал жил бүр гардаг.

Байгууллагууд баяраа тэмдэглэдэг ч баярын үйл ажиллагаа хавтгайрч, хамт олноороо архидан согтуурч нэг л өдрийн баяр цэнгэл нэг насны харууслаар солигдох үзэгдэл гарсаар байгаа нь харамсалтай. Жил ирэх тусам согтуугаас үүдэн золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол ихсэх боллоо. Үүний тодорхой хувь нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад харамсалтайгаар амь насаа алджээ.

Хатуухан хэлэхэд шинэ жилийн баяраа тэмдэглэсний маргааш “Зул асаах” харамсалтай нөхцөл байдалд хүрэхийн хэн хүсэх билээ.  

Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд хотод 52 настай Б бизнесменүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд оролцож согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гудамжинд осгож амиа алдсан. Мөн байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон 34 настай Б шинэ жилийн үдэшлэгээ тараад харих замдаа осгож амь насаа алдсан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 31 настай эрэгтэй байрныхаа орц руу орж чадалгүй осгож амиа алдсан зэрэг хамрамсалтай хэрэг гарсан билээ. Хатуухан хэлэхэд шинэ жилийн баяраа тэмдэглэсний маргааш “Зул асаах” харамсалтай нөхцөл байдалд хүрэхийн хэн хүсэх билээ.  

Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болон хувь хүн өөрөө баяр ёслолоо тэмдэглэхдээ өөртөө хяналт тавьж архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх нь чухал. Мөн хамт олондоо өөрийгөө даатгах гэхээс илүү өөрөө өөртөө эзэн бай. Баяр ёслолыг ухамсартайгаа харамсах зүйлгүйгээр тэмдэглэх, гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах үүргээ ухамсарлах таны амь нас болоод эрүүл мэндтэй тустай.  

Энэ мэтчилэн шинэ жил, баяр наадмын нэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж алтан амиа өгч байгаа нь хэн нэгэнд буруу тохохоос илүүтэй хувь хүний ухамсартай шууд холбоотой асуудал. Ийм байдлаар бидний баяр цэнгэл харуусал, зовлон, үхэл дагуулсаар байна. 

Архинд шивсэн монголчууд гэж “цоллуулахад” хүргэсэн алхам нь өдөр өнжөөд нэг баяр тэмдэглэж буйтай шууд холбоотой. Мөн архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэрэглээ ч нөлөөлдөг. Энэ мэтчилэн шинэ жил, баяр наадмын нэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж алтан амиа өгч байгаа нь хэн нэгэнд бурууг тохохоос илүүтэй хувь хүний ухамсартай шууд холбоотой асуудал. Ийм байдлаар бидний баяр цэнгэл харуусал, зовлон, үхэл дагуулсаар байна. Баярын өдрүүдэд амиа алдсан нь энэ болохоос биш хөл, гараа хөлдөөсөн, осгохын даваан дээр эргүүлийн цагдаа, хүмүүстэй таарч эмнэлэгт хүргэгдсэн мөн тооны хүн байгааг санах хэрэгтэй. Цаашлаад эрүүл мэндээрээ хохирч тахир дутуу болох нь энүүхэнд.

Өнгөрсөн онд гарсан осол, гэмтлийн тоон мэдээллийн энд дурдая. Улаанбаатар хотод өнгөрөгч оны 12 дугаар сард зам тээврийн нийт 3697 осол гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс зургаан хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна. Эдгээр хүмүүс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан аж. Мөн 2546 согтуу жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэсэн дүн мэдээ байна. Энэ нь зөвхөн арванхоёрдугаар сарын 10-25-ны өдрүүдэд гарсан тоо баримт. Энэ нь  шинэ жилийн баяр, арга хэмжээний оргил үетэй таарч байгаа юм. Энхийн цаг хэдхэн хоногт энэ хэмжээний хүн осол, гэмтэлд өртөж амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай. 

Тиймээс иргэд та бүхэн шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ “архи уусан болохоос ухаанаа угаагүй” гэдгийг санаж өөрийгөө хяналж, ухамсартайгаар шинэ жилийн баяраа тэмдэглэж өнгөрүүлээрэй.  Баяр ёслол олон амь нас ганц л олдоно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
h
Jesus christ
2016/12/23 122.201.21.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment