8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт УИХ-аар Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулна

2015-12-18 18:30:00

Ирэх долоо хоногт УИХ-аар Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахаар болжээ. УИХ-ын даргын тодотгосноор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж батлах аж. Шинэ он гарахаас урьтаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж, өнгөрсөн хоёр долоо хоногоос эхлэн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар тус бүр завсарлага авсан. Мөн 20 гаруй улс төрийн намыг оролцуулсан жагсаал зохион байгуулж, Төрийн ордны баруун талд гэр барин суулт зарласан. Үүний зэрэгцээ УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлж, энэ сарын 18-нд тодорхой хариу өгөхийг шаардсан. Тэгвэл энэ асуудал нэг тийш болж, ирэх долоо хоногоос УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэн, батлахаар болоод байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Баасан гаригийн чуулганы хуралдаан дууссаны дараа Б.Гарамгайбаатар даргын өрөөнд цуглаж Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment