ОХУ-ын Эрүүл мэндийн яамны бүс нутаг хариуцсан төлөөлөгч Татьяна Шкурская гоо сайхны шингэнийг согтуурах зорилгоор уусан хүний тоо 100 хол давж, 71 хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гаригт тус мужийн захирагч Сергей Левченко захирамж гаргаж, бүх дэлгүүрт спиртийн хольцтой шингэн зарахыг хориглосон байна. Эл хориг дээрх хэргийг шалгаж дуустал хүчинтэй байх аж.
Эрхүүгийн зарим оршин суугч “Боярышник” хэмээх шингэнийг спиртийн найрлагатай хэмээн авч уух болжээ. ОХУ даяар согтууруулах ундаа хэрэглэгчдийн 20 орчим хувь нь зориулалтын бус эм, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн ууж согтуурдаг тухай албаны тоо баримт байдаг ажээ.