8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: Берлин дэхь монголчууд сонор сэрэмжтэй байгаарай

2016-12-23 10:19:00

Энэ сарын дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна. Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэн Та зайлшгүй шаардлагагүй бол хүн олноор цуглардаг газар, худалдааны төв, үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг газруудаар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны консулын газраас зөвлөж, сэрэмлүүлэг хүргүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буяа
Оройтсон бна.
2016/12/23 178.7.144.14
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6