8o
Улаанбаатар хот
mobile menu

“Winter Cycling Congress 2017” хуралд Монгол улсаас төлөөлөгч оролцоно

2016-12-23 11:19:07

2017 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Канад улсын Монтреал хотын 375 жилийн ойн үеэр болох “Winter Cycling Congress 2017” олон улсын 5 дахь удаагийн хуралд Монгол улсаа төлөөлөн “Мongolian Bike” олон улсын унадаг дугуйн  аяллын холбооны Ерөнхийлөгч Х.Ханбогд, Дэд Ерөнхийлөгч Р.Хадбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхсайхан, Н.Тэмүүлэн нар оролцох гэж байна.  Жил ирэх тусам өвлийн улиралд унадаг дугуй унах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа билээ. 

Өвлийн улиралд унадаг дугуйг хөгжүүлэх зорилготой Финдланд улсад төвтэй “Winter Cycling Federation” холбоо нь тус хурлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү холбоо нь хүн бүрт өвөл унадаг дугуй унах боломжтой болгох зорилготой юм. 

Тус холбоо нь “Winter Cycling City” буюу хотоор нь гишүүнээр элсүүлдэг бөгөөд гишүүнээр элсэхэд 200€-2000€ жилийн хураамжтай байдаг. 

Энэхүү 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Winter Cycling Congress 2017” хуралд олон улсын 300 зочид төлөөлөгчид оролцох бөгөөд манай холбооноос “Mongolian Ice Bike Challenge” нэртэй илтгэл тавьж оролцох юм байна.  

“Mongolian Bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо

Холбоо барих утас: +976-88283929

И-мэйл хаяг: mongolianbike@gmail.com

Вэб хаяг: www.mongolianbike.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6