Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Давхар иргэншил асуудал” биш гэсэн ярилцлагыг өгсөн. Тэгвэл түүний энэхүү ярилцлагыг хуульч О.Алтангэрэл шүүмжилж өөрийн цахим хуудаснаа байр, сууриа нилээн бухимдангүй илэрхийлжээ.
Тэрбээр "Сайд Ц.Мөнх-Оргилын давхар иргэншлийн талаарх ярилцлагыг хараад ой гутав. Монгол төрийн алтан аргамж иймдээ тулаа юу. Гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан гэнэ. Монголын иргэншил авах эрх нь тэдэнд нээлттэй байгаа. Бид явах боломжгүйдээ үр хүүхдүүдээ утаанд хордуулан байж Монгол хүн болгохоор зүтгэж байгаа болж таарах уу. Яг үнэндээ хүүхдүүдээ өөр орны иргэн болгож, илүү боломж олгохсон гэж хааяа бодогдсон ч энэ улс орноо өөд нь татах гэж оролдолгүйгээр хаяад явчихаж зүрхэлдэггүй юм. Холдохоор л монгол цустай гадаад хүн болчихно гэж айдаг юм. Тэгээд ч гадаад паспорттой, монголоо гэсэн сэтгэлтэй залуус олон бий. Заавал тэдний нэрийг барьж давхар иргэншил ярих юм уу. Авилгалд идэгдсэн түшмэдүүдийн гарт давхар иргэншил олгох эрх атгуулчихаад сэтгэл тайван сууж чадах уу. Нэр нь давхар иргэншил гэж байгаа ч энэ чинь Монгол Улсын Иргэн болох асуудал. Газар өмчлөх, сонгууль өгөх, бусад бүх эрхийг эдлэх боломжын тухай асуудал!!! Жон, Ван, Ли нарт иргэншлээ өгчихөөд Хайртай Монгол Орноо Мандуулъя гээд сууж байх уу, битгий давар Ц.Мөнх-Оргилоо! Крымын жишээг ядаж мартчихсан уу санал асуулгаар юу боллоо, Гүржрүү Орос яаж дайрсныг хараагүй юу? Ядахад хэл, шашин соёл өөртэй 2 үндэстэн амьдардаг улстай гэдгээ ойлгож байна уу? Юун далай лам, зээл, танк, гадны банк. Жинхэнэ аюул энэ шүү элэг нэгт ахан дүүс минь. Сонор сэрэмжтэй байхтун!!!" гэсэн байна.