Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Монголын хилээр нэвтрэх чиглэлд зорчиж байсан ..03 дугаартай тээврийн хэрэгслийг рентген аппаратаар шалгахад моторын хаалтны хэсэгт сэжигтэй зүйл илэрсэн байна.
Уг автомашины моторын хэсэгт гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийхэд 70 грамм хар тамхи нуусан байжээ. Хэргийг гаалийн албаныхан Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.