Энэ сарын 21-ний өдрийн өглөө Амгалангийн цахилгаан станцын зүүн талд маш их хэмжээний ус гэр хорооллын дунд урсан орж хөлджээ. Үүний улмаас автомашин болон явган хүн зорчих боломжгүй болж, зарим машинууд мөс цөмөрсний улмаас гацаж, хөдөлж чадахгүй байдалд хүрсэн байна.
Эдгээр машиныг "Mongolian Pajero Club”-ын залуус татаж гаргахад тусалжээ. Одоогоор энэ их хэмжээний ус юунаас болж хальж орж ирсэнгүй байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэндэхийн шугам, хоолой задарсан байж болзошгүй гэнэ.