8o
Улаанбаатар хот
mobile menu

Утааны эсрэг 20 мянган хүн жагсаж, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

2016-12-23 13:29:55

Ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт Сүхбаатарын талбайд утааны эсрэг жагсахаар төлөвлөж байгаа эцэг, эхчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.   Мэдээллийн эхэнд уг  жагсаалд ямар нэг нам эвсэл, улс төр, гишүүнчлэл хамаарахгүй. Хүссэн хүн бүр ирж, агаарын бохирдол, утааны эсрэг дорвитой ажлыг нэн даруй хийхийг шаардах, ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ төлөө нэгдэхийг уриалж байгаа гэдгээ онцолж байсан юм. Өнөөдрийн байдлаар жагсаалд 20 мянган эцэг, эх орохоо мэдэгдсэн байна. Мөн утааны эсрэг тэмцэхэд энэ хангалттай тоо биш тул Улаанбаатарын иргэн бүрийг нэгдэхийг уриалсан юм. 

Түүнчлэн жагсаалын хүрээнд тэд Засгийн газарт тодорхой хэдэн шаардлага тавина гэж мэдээллээ. Үүнд, Засгийн газар утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлах хэрэгтэй. Гамшгийн тухай хуульдаа “Утаа бол гамшиг” гэдгийг нэмж оруулж онцгой байдал зарлах, Онцгой байдал зарлахад авдаг бүх арга хэмжээг авах, Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэх, Агаарын бохирдолтой тэмцэх үр дүнгүй хуучин аргуудаа өөрчилж дорвитой ажиллах зэрэг хэд хэдэн шаардлага хүргүүлэх юм байна. 

.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл