8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх оны эхний 3 сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-12-23 13:54:00

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны 2017 оны I-III сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
Нэгдүгээр сард.

 Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг.
Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.Уур амьсгалын дунджаар Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.
Энэ сард Баян-Өлгий, Увс, Дорнодын ихэнх нутаг, Ховдын баруун өмнөд, Завхан, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Дундговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Хоёрдугаар сард. 

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг.
Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-2.0 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.
Энэ сард Баян-Өлгий, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд, Өмнөговийн баруун, Дорнодын зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Дундговийн зүүн, Дорноговийн зарим нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Гуравдугаар сард. 

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг.
Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хойд, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Завхан, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Архангайн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.
Энэ сард Завханы баруун, Архангайн зүүн, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсэг, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Snn
Unuudur margaashiin tsag agaara medehgui bj 3 sariin tsag agaariig medchihlee yu. Uneheer meddeg bol saihan l bn. Uridchilan serdiileh arga hemjee avagdaad malchid heden malaa taviad tuuchihgui l yum.
2016/12/24 108.240.29.140
Зочин
Онцгой байдлынхан -50 хүрнэ гэж сенсааци дэгдээгээд байсан. Ес эхлэхээр угаасаа л хүйтэрдэг ш дээ. Ард иргэдийг худлаа битгий сандраа
2016/12/23 202.9.43.18