8o
Улаанбаатар хот
mobile menu

Зах, томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ

2016-12-23 14:05:00

МХЕГ-ын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд үйлчилгээний 22 газарт хяналт шалгалт хийж ажилласан байна. 

Энэхүү шалгалтыг худалдааны 13 аж ахуй нэгж байгууллагын 158 түрээслэгч, хүнсний үйлдвэрийн чиглэлээр арван иргэн, найман аж ахуй нэгж байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 22 газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Уг шалгалтыг “Алтжин санаа” ХХК-ийн “Алтжин”, “Эрдэнэбулган” ХХК-ийн “Содон”, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн “Бөмбөгөр”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор” худалдааны төв, Номин тав трейд ХХК-ийн УИД супермаркет зэрэг газруудад хийсэн аж.

Ингэхдээ Хүнсний чанар, стандартын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, Мал эмнэлгийн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдийн бэлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдааны байдалд хяналт тавин ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл