8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд: Техникийн хяналтын үзлэгтээ энэ ондоо багтаж орохыг анхаарууллаа

2016-12-23 14:54:21

2016 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.

Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч та үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120,000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч техникийн хяналтын үзлэг оношлогоондоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Авто тээврийн үндэсний төв анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл