Энэ сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн Энхтайвны гүүрний хашлага мөргөсөн хэрэг гарсан билээ. Согтуу жолооч гэрлийн шонг унагаж хэргийн газар дээрээс зугтсан байна. Эл хэргийг 8915 УНЭ улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн машины жолооч үйлдсэн болох нь тогтоогдсон.
Харин түүнийг Замын цагдаагийн алба болон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг хэрэгтнийг эрэн сурвалжилж, өнөө өглөө үүрээр гэрээс нь саатуулан баривчилжээ. Эрүүгийн хуулийн 216.1-т зааснаар хэрэг үүсгэн түүнийг шалгаж эхэлсэн байна. Гүүрний засварт шаардлагатай мөнгийг тухайн жолоочоос гаргуулах юм байна.