8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нарын компани зээлээ төлчихвөл 1 их наядыг хэмнэнэ

2016-12-23 16:48:00

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэг их наяд биш 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна. Энэ тооцоонуудыг хийж үзсэн. Өөрийн хөрөнгийг нь дутагдуулаад байгаа 17 компанийн асуудал байгаа юм. Үүний 6 нь төрийн, 11 нь хувийн компани байна. Хэрвээ энэ компаниуд зээлээ төлчихвөл бид сан байгуулж, нэг их наяд төгрөгийг гаргах шаардлагагүй юм. “Энержи Ресурс” компанийг хүнд байх үед нь 170 тэрбум төгрөг гаргаад замыг нь худалдаад авсан. Одоо энэ компанийн байдал сайжирсан бол   эх оронч үзэл гаргаад төрд өгсөн замаа буцаагаад авчихаач ээ. Ингэвэл  өөрийн хөрөнгө нь хорогдохгүй, төрийн ачаалал 170 тэрбум төгрөгөөр хөнгөрөх гээд байна.  Мөн  “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байгаа 250 сая төгрөгийн ачаа ирчихээд байгаа юм. Үүнээс үүдээд Эрсдлийн сан дээр нэмэгдээд байна. 250 тэрбум чинь 2008 онд хамтарсан Засгийн газрын үед “Чалко”-гийн өр болгож аваад, өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани дээр өр болгосон Монголын төр хариуцах мөнгө. Үүнийг цэвэрлээд өгөх хэрэгтэй. “Монполимет” компанийн Ц.Гарамжав захирал “би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгажээ. Зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан шүү. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна.  Мөн  "МАК"  гурван удаагийн зээлээр 109 тэрбум төгрөг авчээ.  Өнөөдөр 238 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Би үүнийг хэлээгүй ажлын хэсэг дүгнэлт хэлж байна шүү. Та нар энэ зээлээ төлөх юм бол 111 тэрбум ямар ч хэрэггүй байна.Та нар энэ зээлээ төлчихвөл Хөгжлийн банкинд нэг их наяд төгрөг хэрэггүйбайна шүү. Дахиад дээрээс нь үргэлжлүүлээд хэлээд байх юм бол олон зүйл байна. Тиймээс та бүхний ойлголтын зөрүү маш их байдаг юм шүү. Бодит зүйл дээр ярихгүй бол 76 гишүүн бид өөр өөрсдийнхөө нэр хүндийг алдаж  байна. Төрд итгэх ард түмний итгэл алдагдаж байна шүү хэмээлээ. Цаашлаад Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрсийг ил болгохоо мэдэгдсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүн Ц.Гарамжав "Хөгжлийн банкнаас цөөхөн аж ахуй нэгжүүдэд зээл олгосон. Үүний нэг нь миний удирдаж байсан “Монполимет” компани. Энэ компанийн авсан зээлийн эргэн төлөлт ямар байгааг мэдээлэх хэрэгтэй" гэхэд Хөгжлийн банкны захирал  Б.Батбаяр “Монполимет компанийн авсан зээл хугацаандаа төлөгдөөд явж байгаа гэсэн хариулт өгч байсан юм. .

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Amar
Dahiad------ tord garaad ingej san bguulj zeeliin luivar hiij blohgui garamjilaa-N.bayaraa. san bguulah neriin dor ard tumniig toorogduulj luivarduulahgui ta buhen
2016/12/26 202.179.25.246
Amar
Bi ureljlelj bichlee sahuugiin luivariig ingej medeeldeg bhgui yu bi mergejliiin hunii huvid tanii tald ingej bolohgui enenii toloo bi tantai hamt garamjav yaj ichihgui yarij bna
2016/12/26 202.179.25.246
Amar
Naad busgui chini mergejliin huunii huvid yag zov yarij bna ih zeel avsan gishuudiin kompani ali nam bna haraj bna uu irgedee ingej luivar hiideg bhgui yu ersdliin san nemegduulehgee humuuse !
2016/12/26 202.179.25.246
Иргэн
Зээлээ төлөхгүй байж байгаад Хөгжлийн банкыг дампууруулна шүү наадуул чинь?!?! Улаан цагаандаа гарсан луйварчид?!?!?! МАНАН-гийн хэдэн луйварчидаас л болоод Монголын ард түмэн ядуураад байна
2016/12/26 103.212.118.244
зочин
Зээл авсан жижиг компаниуд сар бүр л зээлээ төлөөд л явж байгаа шүү дээ.Ийм их хэмжээний зээл авчихаад ТӨЛӨӨЧ дээ.Чадахгүй юм бол яах гэж авдаг байнаа.ТЭНЭГ МАЛНУУД ЧИНЬ.Авсан шигээ өгч сураач.
2016/12/25 150.129.142.113
Дорж
та ЗЭЭЛЭЭ төлж өөртөө улсдаа ирээдүй хойчдоо тус бол, ҮГҮЙ бол бүхнээ хураалгаж төрийн төмөр нүүрийг хар Хүн бүхэн зээл авч чаддаггүй, Ар талтай нь авдаг, Шудрагаар авсан бол ашиг олж таарна, ЗЭЭЛээ
2016/12/25 139.5.218.43
Дорж
Маш зөв ярьсан байна, 76-даа цөлийн гэгээ юм даа. Шударга байх л бол ахиад сонгоод л өгнө, Нууцаас гарсан бүхнийг сайн нэр хаягтай нь хэлнэ шүү, ЗЭЭЛ авч ажлаа бүтээж амьдрал ахуй тань дээшилсэн иргэн
2016/12/25 139.5.218.43
иргэн
Ер нь бол засаг солигдохоор зээл авчихаад зувчуулдаг луйвар газар авсан ажил шүү дээ. Өнгөрсөн сонгуулиар МАН-ыг засгийн эрхэнд гаргасан нь маш том алдаа болсон. АН-ын үеийн бодлого үргэлжлэх байсан
2016/12/25 112.72.12.72
МАН
Зээлсэн мөнгөө төлөөч новшнуудаа?!?!
2016/12/24 103.212.118.244
Цагаадай
Ийм боловсрлтой мэдлэгтэй шудрага хүн л Монголын төрд ус агаар шиг хэрэгтэй байгаам даа баяр хүргье Нарантуяа гишүүнээ
2016/12/24 203.91.117.8
zochin
Garamjav Nomtoibayr gh metiin shunaltai humuusiig songodog n buruu bsn oorsdiinhoo oriig tuluhgui sanaatai ene bankiig dampuuruulah zorilogotoi Zuvhun oortoo horongo bosgodog humuus
2016/12/24 122.201.21.18
Сонгогч
Нарантуяа гишүүнээ чамайг сонгосондоо өөрөөрөө бахархаж байна дахиад манай тойрог дээр хүрээд ирээрэй
2016/12/24 66.181.188.167
зочин
Ман-хан их зээл авчихаад эргэн төлөхгүй хадгаламж зээлийн хоршоо мөн зарим банкуудыг зориуд дампууруулж өөрсдийнхөө өрийг цайруулдаг туршлагаа хөгжлийн банкин дээр гаргах юм байна л даа.
2016/12/24 202.9.40.22
Зочин
УИХ-ын гишүүд, төрийн түшээд З. Нарантуяа гишүүн шиг байх юм бол манай улс хямрал байтугай юмыг л давах байх даа. Ядаж ганц гэрэл гэгээ болох хүн энэ төр шиг юманд байгаа нь яамай даа.
2016/12/24 66.181.188.104
зочин
зөв л юм ярьсан байна. Ийм л байх ёстойй.
2016/12/24 103.9.90.194
Зочин
Эд нарт маш их мөнгө олдоол зээлээ төлөхгүй сайхан юм аа эрх мэдлээ гэж
2016/12/24 103.26.194.127
зочин
Шудрага хүн бна,амжилт хүсье
2016/12/24 139.5.218.191
enhkee
awch uguh nl biznesiin zarchim harin butsaaj tuluh uhamsar yos zvi undur bgaasai gej bodoj bna.
2016/12/24 203.91.115.44
Ediin zasagch
Zuw l yarij bndaa.Ediin zasgiinmeregjliin hun shal uur bna.Ynen um yarisan huniig uzen yadaad yaHwe tamini.Ajlaa huutsgee
2016/12/24 122.201.31.200
hh
teneg avgai nuhur ni songuulin erunhii horooni ajliin albanii darga. ashig sonirhliin zurchiltei. ganc hun calinjuulj uzegui baij bas olon yum hucna ain
2016/12/24 27.123.214.117
Zo
Muu populist boloo u daa oor ajil heregch handlaga huleej blaa Zi ees ylgaa un
2016/12/23 59.153.115.164
зочин
ажил хэрэгч гишүүнд баяр хүргэе
2016/12/23 103.10.22.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment