Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нар хандив тусламж нэрийн дор сурагчдаас төлбөр хураамж авч байгаа тухай гомдол тасардаггүй. Эцэг эхчүүд гомдлоо Нийслэлийн боловсролын газарт ирүүлсээр байгаа аж. Тиймээс хуульд заагаагүй төлбөр хураамжийг эцэг эх, сурагчдаас авах, ном, гарын авлага худалдан авахыг тулган шаардахгүй байх тухай чиглэлийг өнгөрсөн долоо хоногт сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
Боловсролын тухай, Нийтийн албаны тухай хуульд “...хуульд заагаагүй төлбөрийг авахыг хориглоно, ...иргэн хуулийн этгээдээс бэлэг, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно” хэмээн заасан байдаг аж. Хуулийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахыг тус газраас мэдэгдсэн байна.