8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө иргэддээ гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна

2016-12-23 17:38:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Т.Аюурсайханы санаачилсан уг хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, гишүүн Д.Хаянхярваа: -Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах албаны нэр хүнд өнөөдөр унасан. Хэрэглэгчийг хамгаалах хуулийн далбаан дор луйвар хийж байна. Энэ хуулийн төсөлд хатуу заалтууд их орсон байна. Эргээд бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулах юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хийхэд төрийн ноён нуруу хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:- Монголын нөхцөлд цөөн хүнтэй аж ахуй нэгжийг аваад явна гэдэг хүнээс тэсвэр, тэвчээр, удирдах авъяас шаарддаг. Энэ хуулийн төслөөс хуулийн заалтаас эхлээд шаардахгүй зүйл гэж алга. Хаах нээх цагаа хуулиас асуух нь. Боловсон хүний мэдээллийг гаргаж өг гэж байна. Энэ төслийг дэмжих боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй байна.

Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан:- Миний хувьд Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Хуулийн дарамт байгаа. Дахиад дарамтлах шаардлагагүй. 1200-гаад ТҮЦ-ийг ачаад, самарч байна, гадаа. Аймаар их найрладаг хотын даргадаа  хэлмээр байна. Энэ хуулинд гадаад үг их байна. Гишүүд ч гадаад үг их хэрэглэх юм. Үгэндээ анхаараач ээ. Амнаас гарч байгаа үг гэдэг чинь үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ,улс үндэстнээ яаж аврах вэ гэх хэрэгтэй. Амнаасаа  гадаад үг гаргаад байвал гадаадыг дэмжээд байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа үгнээс эхэлнэ. Маргаашнаас эхлээд монгол дээлээ өмсмөөр байна. Та бүхний эхнэрүүд оёдоггүй бол цалингаа аваад Нарантуулаас худалдан авах хэрэгтэй. Дотор чинь Монгол байгаа бол гаднаа харуулаач. Арванхоёрдугаар сарын 27-ны Их тэнгэр цогцолборт Шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэр баярлах мөнгөөрөө  өлсөж байгаа түмэндээ  гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна. Цаасан дээр хууль үйлдвэрлэх, амьдрал дээр хэрэгжүүлэх хоёр ондоо асуудал.  Хулгай хийдэг Ерөнхийлөгчтэй, зээл гуйдаг УИХ-ын даргатай, мэнэрээ Ерөнхий сайдтай байна. Нэг өдөр Монгол Улс босвол яана” гэв.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг ихэнх гишүүд дэмжихгүй байгаагаа чууулганы хуралдааны үеэр илэрхийлж байлаа. Эдийн засаг хүндрэлтэй үед аж, ахуй нэгжүүдийг хатуу хуулиар барихын оронд дэмжих нь зүйтэй гэх мэдээллийг өгч байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uug
Javkhaa minii duu ikh khural deer ytasar yriyldagiig boliylaach tend tur khyraldaj baigaa biz dee
2016/12/30 202.179.23.206
zochin
javhlang demjij bn hudlaa angli ug oruulj yaridag hudlaa medegch nartai hatuu temtsej bayartsogtig shalgamaar bn S.Erdeneeg shalgamaar bn 500 saya togrogiig haanaas gargadagiin teriig medmeer bn S.Bay
2016/12/25 66.181.188.30
Амисгаадсан хүн
АГААРЫН БОХИРДОЛТ : Солют буудуулхаа больёоо, манай улс солют үйлдвэрлэдэггүй, гадаадын ёс.
2016/12/25 182.160.34.182
irgen
Javkhlang demjij bna
2016/12/24 124.158.107.48
zochin
Zuw l yum helsen bna demjij bnoo ted tend tansaglaj bhad end ard tvmen bytshan hvvhdvvd ulsuj bna sh dee yasan ulairtsan luiwarchid gj bdgiin boloo
2016/12/24 112.72.11.120
ariuka
Жавлан толгой шийр байтугаа хүнд буян болсон
2016/12/24 103.10.21.69
ghg
javhlang songosn n zuv boljee
2016/12/24 66.181.186.36
hghd
uuruu bas avaad ogchooch chamaas ehellnsde
2016/12/23 202.70.46.238
Монгол хүн
Зөв шүү дээ үнэнийг хэлсэн бна
2016/12/23 103.26.195.110
SARAA
UNEN L HELSEN BAINA SHDEE. TUSVIIN ZARIM BAIGUULGA HYAMARSAN GEED SHINE JILEE HIIHGUI BAIHAD ENE IH HURLIIN GISHUUD ODOO YUUN SHINE JIL VE????????? TER MUNGUURUU TOIRGIINHOO EMZEG BULGIINHEND UGUUCH!!
2016/12/23 202.9.41.168
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/12/23 103.57.94.121
dasda
awayldaa
2016/12/23 202.131.233.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment