Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцласан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал тус багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон юм. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул захирамжийг ийнхүү цуцалсан байна.