8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Отгонцэцэг асрамжийн төвийн багачуудад бэлэг гардууллаа

2016-12-23 18:05:14

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүний багш Д.Энхбаатар Казакстан Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон. Тэд шинэ жилийн баярыг тохиолдуулан эх орондоо хүрэлцэн ирээд байна.

Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг “Өнөр бүл” асрамжийн газрын багачуудад шинэ жилийн баярын бэлэг гардуулжээ. Дашрамд сонирхуулахад олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд хамгийн их шагнал, урамшуулал хүртсэн жүдочийн нэрсийг зарлажээ. Энэ жагсаалтыг тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Sain oxin
2016/12/23 91.141.3.245