8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахимаар архивын 20 нэр төрлийн үйлчилгээ авах боломжтой

2016-12-23 18:20:00

Өнөөдөр Нийслэлийн Архивын газраас үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл салбараас 20 нэр төрлийн архивын үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, "Цахим архив" төслийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу баримт бичгийн урсгалыг цахим хэлбэрт шилжүүлэхээр "Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем"-ийг нэвтрүүлсэн байна.

Энэхүү системийг нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 873 байгууллагын 16,041 төрийн албан хаагч өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэж байна.

Энэ оны байдлаар иргэдийн авч байгаа архивын үйлчилгээний нийт хандалтын 35.8 хувь ажилласан жил тогтоохтой холбоотой хүсэлт иржээ. Иргэд, хуулийн этгээд дээр дурдагдсан гурван салбарын аль нэгэнд нь харьяалал харгалзахгүйгээр хүсэлтээ шийдвэрлэх боломжтой болсноос гадна онлайнаар хүсэлтээ ирүүлэх боломжтой бүрдсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment