8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутнууд малчдад хандив өргөлөө

2016-12-23 18:40:00

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуус эхлүүлээд байгаа билээ. Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд энэхүү аянд нэгджээ.

Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргаснаа танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. LT.COL PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхг
2019/05/27 105.112.38.205
DR. LT.COL PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхг
2019/05/27 105.112.38.205
SARAA
GOOD JOB!!!
2016/12/23 202.9.41.168