Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон юм. Энэ өдөр байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд орчин тойрны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээг хийнэ. Цэвэрлэгээний ажилд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны хог хаягдал, цас мөсөө цэвэрлээгүй, хог хаягдлаа бүрэн ачуулаагүй бол хариуцлага хүлээлгэх аж.
Түүнчлэн дүүргүүдийн хэмжээнд энэ оныг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх даалгавар өгөгдөөд байна.