Энэ сарын 19-нд Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо, зээлийн барилгын 13 дугаар гудамжинд оршин суух иргэн Ц-гийн гэр шатсан. Улмаар 1 настай эрэгтэй Ц, 4 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Г нарын гурван бага насны хүүхэд харамсалтайгаар галд өртөж нас барсан. Тэдний ар гэрийнхэнтэй НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр уулзаж, бүрэн тавилгатай гэр олгохоор болжээ. Мөн иргэний үнэмлэх бусад бичиг баримт зэргийг шинээр олгох аж.