8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: МАХН-ыг удирдаад, уриалаад явах хүн надаас өөр байна уу

2016-12-24 14:31:19

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН болон Н.Энхбаярын талаар байр, сууриа илэрхийлжээ. Түүний хувьд тус намаас сонгогдсон ганц УИХ-ын гишүүн юм.

Тэрбээр "Би МАХН-ыг идэвхтэй бөгөөд хүчтэй яваасай гэж хүсдэг. Үнэнийг хэлэхэд манай намыг удирдаж, чиглүүлэх сайн удирдагч хэрэгтэй байна. Н.Энхбаяр дарга мундаг улстөрч нь үнэн. Гэхдээ одоо бол улстөрчдийн барьцаанд орчихоод хөдөлж чадахгүй сууна шүү дээ. Ил гарч ирээд, тэмцэж чадахгүй байна. Хажууд нь байгаа гишүүд нь надад дуртай биш. Би УИХ дээр хэчнээн зөв зүйл яриад ч намайг дэмжихгүй байна. Л.Гүндалай ордон дахь улс төрөө гудамжныхтай хослуулж байж ялалтад хүрсэн. Би бас ингэхийг хүсэж байна. Намайг чуулганы танхимд зөв юм ярихад хэвлэлийн хурал хийгээд гаднаас орилох ёстой шүү дээ. МАХН бүр хүчтэй байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАН-ыг дэмжсэн хүмүүс “Би уг МАХН-ын гишүүн. Энэ удаа МАН-ыг дэмжсэн чинь гай боллоо” гэж одоо халаглаж буй нь үүний баталгаа. Илэн далангүй хэлэхэд, МАХН сэргэнэ. Гэхдээ сайн удирдлага, менежмент, зөв зорилго хэрэгтэй. Сохор хүн зам заадаггүй гэдэг үг бий. Намын удирдлага тухайн нөхцөл байдалд ялагдсан бол дараагийн багт боломж олгох хэрэгтэй. Өдий хүртэл 4-5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ намыг авч явсан байх. Одоо 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цааш нь аваад явъя гэсэн хүн байна. УИХ-д сууж байгаагийн хувьд удирдаад, уриалаад явах хүн надаас өөр байна уу. Нуулгүй хэлэхэд, Н.Энхбаяр дарга, дэргэд нь буй залуус юу бодоод, ямар нүүдэл хийх гээд байгааг мэдэхгүй. Би бол ямар алхам хийхийг нь хүлээж байна. Зөв юм хийвэл дэмжээд явна. Одоо МАХН-д шинэчлэгдэх, Монголоо аврах хувьсгалт нам болох шаардлага байна. МАХН 90 жилийн түүхтэй. Энэ намыг түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж татан буулгаад, шинэ нам байгуулах хувилбар байж болно. Гэхдээ түүхийг үргэлжлүүлэх ёстойгоос биш, зогсоох, таслах нь буруу. Тиймээс МАН-д байгаа төөрөлдсөн хүмүүсийг МАХН- д нэгтгэж, 1990 оноос өмнөх их нэгдлийг бий болгохыг хүсэж байна. Н.Энхбаяр дарга мөнх биш шүү дээ. Таван жил үү, арван жил үү, тэгээд л явна. Энэ нам бол мөнх. МАХН лидерт суурилсан учраас ингэж хандаад байна. Жирийн гишүүд, дэмжигчид бол бухимдаж байгаа" гэжээ .

ТЭРБЭЭР МАХН-ЫГ УДИРДАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ҮҮГЭЭР ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА. МӨН ТЭРБЭЭР "Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч нь байсан. УИХ-ын гишүүн болоод өмөөрөгч нь болсон. Ерөнхийлөгчөөс эхлээд ерөнхий прокурор хүртэл уулзаж болох бүхэнтэй уулзаж, битгий шорон оронд хийгээч гэж гуйж явсан. Одоо нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү учраас “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд би ажиллана шүү” гэсэн. Н.Энхбаяр дарга "Тэг, тэг, өөрөө л мэд” гэж байналээ. Одоо хүчин төгөлдөр байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан байх ёстой” гэсэн шалгуур байгаа. Энэ заалтыг Н.Энхбаяр даргын өөрийнх нь дэмжиж байсан Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нар оруулсан юм. Тэр үед Н.Энхбаяр даргыг Сөүл рүү нисэх гэж байхад нь утсаар ярьж, “Энэ хуулийн төслөөр завсарлага авах чиглэл өгөөч. Үүнийг хүчингүй болгож, анхны хуулиар явъя” гэхэд, “Би ярья” гэсэн. Нөгөө хэдийгээ дийлээгүй юм байгаа биз. Бүлгээ надад өгчихсөн бол би завсарлага аваад, ийм заалт оруулахгүй байсан. Хүн ямар үр тарина, түүнийгээ хураана гэдэг л болж байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж одоо ч байгаа. Мөн Н.Энхбаяр даргад УИХ-ын гишүүн болох боломж бий. М.Энхболд дарга Ерөнхийлөгч болчихвол түүний тойрогт нөхөн сонгууль бол- но. Тэгэхэд нь нэр дэвшиж болно. Би өөр нам руу орох байлаа гэхэд хэзээ ч Г.Уянгын намыг сонгохгүй. Үүнийг баталгаатай хэлье" гэжээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
санчир
Баасанхүү сонголтоо хийх болсон шүү чамайг тууштай тэмцэгч гэж боддог энхбаярыг дагаад дэмий дээ тун муухай характертай хараал хэлдэг юм гэсэн чамайг харааж байхыг сонссон хүн ярьж байсан ерөнхийл
2017/01/01 49.0.186.82
ААГИИ
BaasaHxvv CОЛИОРЧИХЖЭЭ
2016/12/27 203.91.117.8
зочин
УИХ-н сонгуульд ялагдсан намын лидер огцрох нийтлэг журамтай.МАХН бол Энхбаярын хувийн компани учраас л энэ асуудал яригдахгүй байгаа юм.Одооч нэг л үхдэл болж дээ зайлуул
2016/12/26 103.229.123.107
zochin
Zov zalyy shi bid tsoohon mongol shi de denduu olon namd hybaagad myy bn
2016/12/25 202.9.40.179
bi
ene yamar ih tom tom hutsdag jijig golog ve
2016/12/25 67.164.177.14
З
Махн 2010 онд байгуулагдсан шинэ нам ш дээ. Юун 90 жил вэ
2016/12/25 103.229.121.85
өвгөн
нам нэртэй дээрэмчдээс залхаж гүйцлээ одоо больдоо солиот минь
2016/12/24 103.10.22.29
irgen
Unen teneg gar daa
2016/12/24 66.181.189.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment