8o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг 120,000 төгрөгөөр торгоно

2016-12-24 17:00:00

2016 оны авто техникийн үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 120,000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч он солигдохоос өмнө өнгөрч байгаа оны техникийн үзэлг, оношилгоондоо орохыг тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд Авто тээврийн үндэсний төв анхааруулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулахаар заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсаны дагуу торгуулийн хэмжэээ ийнхүү нэмэгдсэн юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл