8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал өлзийтэй сайн

2016-12-25 10:36:00

2016.12.25, Ням гараг / Билгийн тооллын: 27
Өвлийн дунд цагаан хулгана сар
Найман цагаан мэнгэтэй Цагаагчин могой өдөр

Аргын тооллын: 2016.12.25, Ням гараг

Наран ургах шингэх: 08.41-17.04
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл