Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр арванхоёрдугаар сарын 29-нд буюу ирэх пүрэв гаригт тохионо. Энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн албанаас амралтын болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамласан байдагтай холбоотой.
Т.Энхэлээ